БНСУ | Сүүлийн 3 жилийн хугацаанд 40.000 гаруй хүн амиа хорложээ

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгос улсад 40.000 орчим хүн амиа хорлон нас баржээ. Залуу үеийнхэн дунд амиа хорлох үзэгдэл нэмэгдсээр байгааг салбар яамнаас онцолжээ. Дэлхий дахинаа тархсан цар тахлаас үүдэн тус улсад сүүлийн гурван жилд 32.156 хүн нас барсан бол амиа хорлолтын улмаас 39.453 хүн нас баржээ. 
Тус улсад амиа хорлолтын түвшин сүүлийн таван жилийн хугацаанд буурсан ч өсвөр насныхны амиа хорлолтын түвшин өсөх хандлагатай байна. Өнгөрсөн онд амиа хорлохыг завдсан 36.754 иргэн эмнэлгийн яаралтай тусламжид ханджээ.
Эрх баригч намын гишүүн Бек Жон Хён "Засгийн газар амиа хорлохыг үндэсний хэмжээний гамшиг хэмээн зарлаж, үүнтэй тэмцэхийн тулд бүх хүчээ дайчлах ёстой" хэмээн мэдэгдсэн байна. 
ДЭМБ-ын мэдээлснээр Өмнөд Солонгос улс амиа хорлолтоороо эхний дөрөвт бичигджээ. Уг жагсаалтын нэгт Лесото, хоёрт Гайана, гуравт Эсватини улсууд тус тус бичигджээ. Харин амиа хорлолт хамгийн бага байдаг орнууд Антигуа ба Барбуда, Барбадос, Гренада зэрэг улсууд байдаг байна. 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид