Анар жимс хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисоор баялаг. Хаан жимс хэмээгддэг анар эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар тодорхой мэдээллийг хүргэе.
1. Цусан дахь гемоглобин нэмэгдүүлнэ. Анарын анагаах увидасын нэг нь цус багадалттай тэмцэнэ. Цус багадалтын үед хэрэглэх жор бий. Хоёр сарын турш (1:1) харьцаатай усаар шингэлсэн анарын шүүсийг стаканы талаар өдөрт гурван удаа хоолноос 20 - 30 минутын өмнө хэрэглэнэ.
2. Туузан хорхойг гадагшлуулна. Боловсорч гүйцсэн анарын холтос нь пельтьерин, изопельтьерин болон метилизопельтьерин зэрэг алкалоид химийн нэгдлийг ихээр агуулсан байдаг нь туузан хорхойн гадагшлуулах үйлчилгээтэй. Туузан хорхойг гадагшлуулахын тулд 40-50 гр анарын холтсыг жижиглэн 400 гр хүйтэн усанд зургаан цаг байлгаад зөөлөн гал дээр усыг талдаа хүртэл нь ширгээнэ. Үлдсэн хандыг шүүгээд нэг цагийн турш шимж ууна. Нэг цагийн дараа туулга уух ба 4-5 цагийн дараа бургуй тавина.
3. Суулгалтыг зогсооно. Анарын холтос болон үрийг суулгалт, гэдэс базлах зэрэг өвчнийг намдаахад хэрэглэдэг. Том хүн нунтаглаж хатаасан чимх жимсний холтсыг өдөрт гурван удаа хоолны дараа хэрэглэх бол хүүхдүүдэд устай найруулан шүүс хэлбэрээр өгнө. Халдварт суулгалтын үед жимсний хальсанд агуулагдах полифенолын тусламжтай дизентерий үүсгэгч савханцар бусад бактерийн агууламжийг бууруулдаг.
4. Амны хөндийг цэвэрлэнэ. Анарын хальсны хандаар ангина, фарингитын үед хоолой зайлж эмчилдэг бол амны хөндийн өвчний үед мөн амаа зайлдаг. Анарын хальсанд агуулагддаг органик хүчиллэг халдварыг устган өвчин намдаана.
5. Инсулиныг орлоно. Анар чихрийн шижинтэй хүмүүст хэрэгтэй амтатны нэг. Үүний тулд хоолны өмнө 60 дусал анарын шүүсийг өдөрт дөрвөн удаа уухад гурав дахь өдрөөс таны цусан дахь чихрийн хэмжээ буурч эхэлнэ. Анарын хэрэглэснээс гурав хоногийн дараа шинжилгээ өгвөл чихрийн агууламж буурсан болохыг мэдэж болно.
6. Цацраг идэвхт бодисыг гадагшлуулна. Анар жимсний шүүсийг цацраг идэвхт бодистой ойр ажиллаж, амьдардаг хүмүүст ууж хэрэглэхэд сайн.
7. Арьсыг эмчилнэ. Таны арьс тослог, батга гардаг уу? Бага зэрэг нүдэж шарсан анарын холтсыг оливын эсвэл цөцгийн тостой хутгаж маск тавь. Маскаа хөргөгчиндөө хадгалж долоо хоногт хоёроос доошүгүй удаа тавина. Нунтагласан холтсоор түлэгдэлтийг эмчилнэ.
8. Цусны даралтыг багасгана. Анарын үр нь цусны даралтыг аажмаар бууруулна. Хатаасан анарын үрийг цайндаа хийж уухад мэдрэлийн системийг тайвшуулж, тавгүйтлийг арилгаж, нойрыг хэвийн болгоно.
9. Гормоныг идэвхжүүлнэ. Анарын ясанд гормоныг тэнцвэржүүлдэг тос агуулагддаг. Иймд сарын тэмдэг ирэхэд өвддөг, толгой өвддөг эсвэл цэвэршилтйн үеийн тавгүйтлийн үед анарыг ястай нь идээрэй.
10. Үрэвсэл дарна. Анарын хальсны хандыг бөөр, элэг, үе мөч, чих, нүдний үрэвсэлт өвчний үед хэрэглэвэл сайн. Хандыг дараах аргаар бэлтгэнэ. Хоёр цайны халбага жижиглэсэн хальсыг нэг стакан халуун усаар хандалж устай саванд хийж 30 минут буцалгана. Хандыг шүүж буцалсан ус нэмж хандална. Хандыг хоол идэхээс 30 минутын өмнө 50 гр-аар өдөрт 2-3 удаа ууна. Органик хүчлүүд нь шүдний пааланг гэмтээх аюултай учир уусны дараа шүдээ угаах эсвэл шүүсийг усаар найруулж хэрэглэж байгаарай. Анарын шүүсийг ходоодны шархлаа, ходоодны хүчил ихэдсэн хүмүүс усаар шингэлэн хэрэглэж болно.