13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй



Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоолоор 2023 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ тогтоолоор наймдугаар сарын 1-нээс эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлжээ.

Мөн 13А маягт авч, хоёр гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, дахин өөр эмчид үзүүлэх шаардлага гарвал 13А маягтыг дахин бичүүлэхийг шаардаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж, эмч нарт бухимдлаа гаргах болсон байна. Энэ талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн тайлбар өгсөн юм.

Тэрбээр, ЭМДҮЗ-ийн 8-р тогтоол нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, эмнэлгүүдийн ачааллыг зохицуулах зорилготой. Тогтоолд тусгаснаар 0-18 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх үзлэг, хяналтад орох бол 13А маягт шаардахгүй.

13А бол эмч үзээд эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү өвчтөн илгээх хуудас юм. Анхан болон дунд шатны эмнэлгээс тусламж авах боломжтой иргэд шууд гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж ачааллыг нэмэгдүүлдэг.

Гуравдугаар шатлалын эмнэлгүүд анхан шат болон хоёрдугаар шатлалаас тусламж үйлчилгээ авч болох хүмүүст үйлчилж цаг алдсанаас хүнд оноштой өвчтөнийг авч чадахгүй, чирэгдэл үүсдэг байдлыг дээрх тогтоолоор зохицуулалтыг хийсэн байна.
-Жишээлбэл, 13А маягтаар Нэгдүгээр эмнэлгийн зүрх, судасны эмчид үзүүлтэл дахин тархи, мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлага гарлаа гэж бодъё. Ийм тохиолдолд дахин 13А маягт авахыг шаардаж байгаа нь хүндрэл учруулж байгааг иргэд хэлж байна?
-Өрхийн эмчдээ үзүүлэхэд зүрх судасны өвчтэй гэж оношлоод 13А маягттай Нэгдүгээр эмнэлэгт илгээсний дагуу зүрх судасны тасагт үзүүлсний дараа тархи, мэдрэлийн амбулаторид үзүүлэх шаардлагатай боллоо.
Энэ тохиолдолд дахиж 13А маягт авах шаардлагагүй. Учир нь анх ирсэн онош дээр нэмж байгаа хавсарсан онош юм. Эмч нар үүнийг хавсарсан онош гэж үзэж, дараагийн эмч рүү явуулж болно. Эмнэлгүүдэд ийм тохиолдол гарсныг засаж залруулаад, эмч нарт тодорхой мэдээллүүдийг өгөөд явж байна гэв.   
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан