С.Энхболд: Гуравдугаар сарын 1-нээс өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг даатгалаас төлж эхэлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХын гишүүн Ц.СандагОчир: Сангийн мөнгийг хаана байршуулж байгаа вэ. Эрсдэлгүй байгаа юу. Өндөр өртөгтэй мэс заслыг сангаас санхүүжүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар хичнээн иргэн даатгалаараа өндөр өртөгтэй мэс заслын даатгал авсан бэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Даатгалын сангийн мөнгө Төрийн санд байршиж байгаа. Гуравдугаар сарын 1-нээс өндөр өртөгтэй, ялангуяа харвалт, шигдээс, хорт хавдар, төрөлхийн гажиг, халдварт бус өвчний эмчилгээг төрөөс дааж эхэлсэн. Эрүүл мэндийн багц хуулийг шинэчилж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, эмч ажилчдын цалин нэмэгдэж, эмнэлгүүдийн өрсөлдөх чадвар сайжирна. Ингэснээр ард иргэдийн эмнэлэгт итгэх итгэл нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Эрүүл мэндийн даатгал ард түмэнд амласан тусламж үйлчилгээгээ чанартай хүргэдэг байх ёстой. Ямар ямар үйлчилгээ иргэдэд хүргэх вэ гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Эмнэлэг болон эмийн компанийн лоббинд автахгүй ажиллаарай. Та зөвлөлийн гишүүдээ ийм байдлаар удирдаж манлайлж ажиллаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан