ДЭМБ-ын тэргүүн Тедрос А.Гебрейесус Монгол Улсад айлчилна

ДЭМБ-ын тэргүүн Тедрос А.Гебрейесус Монгол Улсад айлчилна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус манай улсад 2023 оны долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд айлчлах талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нартай хоёр талт уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна. Мөн доктор Тедрос А.Гебрейесус Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр “Үндэсний их баяр наадам”-ыг үзэж сонирхох аж.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтууд, дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Монгол Улсад өмнө нь 3 удаа айлчилж байсан бөгөөд хамгийн сүүлд, Ерөнхий захирал Маргарет Чан 2013 онд айлчилж байв.

 

https://itoim.mn/a/2023/07/07/government/dxf

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан