ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ гишүүд тус байгууллагын тэргүүнээр Тедрос Адханом Гебрейесусыг улиран сонгосон талаар Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн ерөнхийлөгч Ахмед Роблех Абдиллех мягмар гарагт жил тутмын чуулганы үеэр мэдэгджээ.“COVID-19” цар тахал дэгдсэн хүнд цаг үед НҮБ-ын агентлагийг удирдан ажиллаж буй Этиопын Эрүүл мэндийн сайд асан Т.Гербейесуст сайд, төлөөлөгчид баяр хүргэжээ. Ингэснээр тэрбээр ДЭМБ-ын тэргүүний албан тушаалыг дахин таван жил хашихаар болж байгаа юм.
Германы Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах мягмар гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан Т.Гебрейесуст ДЭМБ-ын тэргүүнээр 155/160 саналын харьцаагаар улиран сонгогдсонд баяр хүргэсэн байна. Герман улс саяхан АНУ-ыг гүйцэж түрүүлэн НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн топ хандивлагч болсон билээ.
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг