Гэдэс дүүрч, доошоо унгуулах нь хүн бүрт тохиолддог зүйл. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарснаас болдог аж. Биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларч, ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас хоол унд тохирохоо больдог. Энэ үед гэдэс байнга хоржигнон дуугарч, дүүрч, доошоо унгас гарна. Гэдэс дүүрэх үед ямар арга хэмжээ авах вэ?
Гэдэс дүүрэх үед болгоомжлох ёстой хоол хүнс
- Хүйтэн унд
- Хонины сүү, тараг
- Гэдэсний шинэ шөл
- Ундны ус солигдох
Хэрхэн намдаах вэ?
- Ширгээсэн ус уух
- Гэрийн нөхцөлд гэдэс, хэвлий, ууц нуруугаа хонины сүүлний тосоор тосолж, бүлээн жин тавина
- Бүлээн, тослог нүнжигтэй хоол унд хэрэглэж, гам дэглэм сайн сахих
- Уламжлалт төөнө засал, бариа засал хийлгэж болно
- Рашаан, шавар эмчилгээ
- Дасгал хийх