АНХААР: Бага насны хүүхэд шүдний чигчлүүрийг иддэг зүйл хэмээн андуурч ЗАЛГИЖЭЭ


ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт шүдний чигчлүүрийг иддэг зүйл гэж андуурч залгисан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Хоолны дараа томчууд шүдээ чигчлэхийг харсан дөрвөн настай охин бүтэн шүдний чигчлүүр залгисан байжээ.

Хүүхдэд яаралтай мэс засал  хийж, гадны биетийг хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос мэс заслын аргаар амжилттай авч, хүүхэд эмчлэгдээд эмнэлгээс гарсан байна. Шүдний чигчлүүр ходоодоор дамжин нарийн гэдсийг цоолж, хэвлийд хүрсэн байжээ. 
Arslan.mn
Хоолны дараа том хүмүүс шүдээ чигчлэхийг хараад идэж байна гэж хүүхэд ойлгожээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бяцхан үрсийнхээ дэргэд шүдээ чигчлэхгүй байх, хүүхдэдээ учрыг тайлбарлаж өгөхийг мэргэжлийн эмч нар анхааруулав. 


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан