Нярай балчир насандаа хүүхдийн шүд нь өсвөр нас, насанд хүрэгчдийн нэгэн адил шүдний өвчлөлд өртөх өндөр эрсдэл доор байдаг. Иймд хүүхдийн шүдийг төрсөний дараагаас эхлэн арчлан хамгаалах хэрэгтэй. Аль болох багаас нь амны хөндийн ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болговол тэр нь насан туршаа хадгалагдан үлдэж хүүхдэд эрүүл шүдтэй байхад маш чухал тус нэмэр болно.
Нялх хүүхдийг сургах
Хэрэв танай хүүхэд шүдээ цэвэрлүүлэхээс татгалзаж сандал дээрээ ядаж 2 минут ч тэвчиж сууж чаддаггүй бол дараах зөвлөмжийг дагаарай:
- Зайгаар ажилладаг автомат шүдний сойз санал болго. Энэ нь хүүхдэд сонирхол төрүүлэхийн зэрэгцээ шүдийг нь илүү сайн цэвэрлэдэг.
- Шүдийг нь угааж өгч байх явцдаа дуртай дууг нь аялаж, шүлэг уншиж өг
- Хэрэв 2 минут тэвчээртэй сууж шүдээ угаахыг зөвшөөрөх юм бол дуртай зүйлээр нь урамшуулна гэж ятга
- Хүүхдийг шүдээ хэрхэн угаах аргыг зааж өгч дэмжиж тусла. Зарим нэг хүүхэд шүд угаах ажилбарыг өөрөө бие даан хийх хүсэлтэй байдаг. Тэгвэл түүнд сойзыг нь асааж өгөөд гарт нь бариул. Энэ бол түүнд сэдэл өгөх маш чухал хүчин зүйл юм.
- Шүд угаах ажилбарыг дандаа дур татам хөгжилтэй байлгах талаар бодож байх хэрэгтэй. Ямар нэгэн сөрөг хандлага үүсгэхээс ямагт сэргийлэх нь зөв.
- Хэрэв шүдний арчилгааны талаар илүү сайн мэргэжлийн зөвлөгөө хэрэг болвол шүднийхээ эмчид хандаарай.
Сайн зүйлийг үлгэрлэн үзүүлэх нь маш чухал
Хүүхэд эцэг эхийнхээ зан ааш болон юманд хандаж буй хандлагыг үлгэрлэн дуурайдаг. Хэрэв та амны хөндийн эрүүл мэнддээ ач холбогдол өгч сайн арчилдаг бол хүүхдэд нь нь сайнаар нөлөөлнө. Хүүхэдтэйгээ эрүүл шүдний ач тусын талаар ярьж өгч байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд балчир наснаасаа л шүдээ маш ач тустай зүйл гэдгийг гүн гүнзгий ойлгож чадвал нь түүний амьдралын туршид хадгалагдан үлдэж эрүүл зөв амьдралын хэвшил болж тогтоно.
Шүдний эмчид очихдоо аль болох хүүхдээ дагуулж очиж өөрийнхөө шүдийг хэрхэн арчилж байгаагаа үлгэрлэн харуулбал энэ нь хүүхдийг шүдний эмнэлгээс айх айдасгүй болгож том болоод шүдээ цаг тухайд нь эмчлүүлдэг болоход нөлөөлнө.