Ахимаг болон 35-аас дээш насны хүмүүсийн 75 хувь нь буйлны ямар нэгэн хэлбэрийн үрэвсэлтэй байдаг байна. Үүний улмаас 60 гаруй насандаа 40 хувь нь шүдгүй болдог. Шүдний гадаргад өнгөр суун удаан хугацаанд хадгалагдан чулуу бий болдог. Энэ нь яваандаа буйлыг үрэвсүүлдэг байна. Хоол идсэний дараа буйл, шүдний завсраар наалдан үлдсэн хоолны үлдэгдэл, бактерийг арилгаж амны хөндийг цэвэрлэж байхгүй бол буйлыг үрэвсүүлж, шүдийг сулруулна. Үүний улмаас шүд суларч хооронд нь зай гарна. Энэ нь анхны шинж тэмдэг юм. Улмаар шүд суларч унана. Буйлны үрэвсэлийг цаашид даамжирахаас өмнө дараах арга хэмжээг авч эдгээх боломжтой. Үүнд:
Шүдээ өдөрт 2-3 удаа угааж өнгөрийг сайтар цэвэрлэж байх. Шүдний мэргэжилийн эмчээр үе үе цэвэрлэгээ хийлгэж байх. Витамин С-г хүнсэндээ өргөн хэрэглэх нь буйлны үрэвсэлээс сэргийлэх чухал арга юм.
Буйл үрэвссэн үед: Ихэвчлэн амны хөндийн эрүүл ахуйг хангаагүй, шүдээ угаахгүй байх үед буйл хэт мэдрэгшин, шүдээ угаахад цус гарч болно.
Гадны нөлөөний үед: Ширүүн үстэй сойзоор шүдээ угаах, хатуу зүйлд цохих гэх мэт...\
Зарим өвчлөлийн үед: Зүрх судасны архаг хууч өвчлөл, чихрийн шижин, витамин К, С дутагдах үед буйлнаас цус гардаг.
Буйлнаас цус гарах үед юу хийх вэ?
Буйлнаас цус гарах нь ихэвчлэн амны хөндийн үрэвслээс шалтгаалдаг. Тиймээс та энэ үед амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь чухал.
Буйлнаас цус гарахыг зогсоохын тулд та юун түрүүнд мэргэжлийн эмчээр, ам, шүдний хөндийд үлдсэн бохирдол, хоолны үлдэгдэл, шүдний чулуу зэргийг цэвэрлүүлэх хэрэгтэй.
Цаашид гэртээ байхдаа ч хатуу зүйлс идэх, хооллосны дараа заавал шүдээ угаах, эсвэл ам зайлагч шингэнээр амаа зайлах нь зүйтэй.
Эх сурвалж http://www.info.mn