"Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" Үндэсний хөтөлбөрийн хэрэгжиж эхэлснээр Улсын хэмжээнд төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг хүүхдийн шүд эмчилж зөвлөгөө өгч байна.
Өнөөдрийн байдлаар 5486 хүүхэд шүдээ үзүүлж эмчлүүлсэн байна.
Ер нь бага насныхан буюу 0-6 настнуудын дунд шүдний өвчлөл их байгаа учир энэ жил энэ насныхныг хамруулж байгаагаар ихээхэн онцлогтой.
Цаашид эцэг эхчүүд идэвхтэй байж хүүхдийнхээ өвчилсөн шүдийг цаг алдалгүй эмчлүүлэхийг зөвлөж байна.