Шүдний эмч бага насны хүүхдэд зүү залгиулсан осол ЭХЭМҮТ-д гарлаа


ЭХЭМҮТ-д 4 настай хүүхдийн шүдийг эмчилж байсан эмч хариуцлага алдаж, хүүхдэд зүү залгиулсан осол гаргажээ. Улмаар зүү хүүхдийн гэдсэнд орж, дурангийн хагалгаа хийж авахдаа тулсан байна. Уг асуудлаар Tsahiur.mn тал талыг байр суурийг хүргэж, ажиллаллаа.
Ээжийн хэлж буйгаар хариуцлага алдаж, хүүхдэд зүү залгиулсан эмч "метал залгиад ирэх тохиолдол зөндөө байдаг. Битгий сүржигнэ" гэх мэтээр үл тоосон хадлага гаргажээ. Мөн цаг гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хагалгаанд оруулахгүй "хүлээх тактик" барь гэх мэтээр ээжийг үл тоосон хандлага гарганд гомдолтой байгаагаа уирласан юм. 
Харин ЭХЭМҮТ-өөс өгсөн тайлбараар:
Шүдний эмчилгээний зүү нь оёдлын зүүг бодоход бүдүүн зүү байдаг. Бага насны хүүхэд эмчийн өгсөн зааврыг авахдаа муу учир зүүг хазаад, залгисан. Одоо нэгэнт ийм үйл явдал болсон учир хүүхдийг унтуулж байгаад, ходоод дуранддаг шиг ямар нэгэн зүсэлт хийж, цус гаргахгүйгээр зүүг авна. Чимхүүртэй дуранг ходоод руу нь оруулаад чимхээд авна гэсэн үг. Тиймээс хүүхдэд ямар нэгэн аюулгүй гэх тайлбарыг өгсөн юм. 


https://tsahiur.mn/n/s/14223скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан