Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурч, ногоон түвшинд шилжсэн хэмээн албаныхан мэдээллээ. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд долоо хоногт халдварын 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас PCR шинжилгээг онцгой шаардлагатай тохиолдолд хийнэ гэсэн мэдээлэл өгсөн.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн “Гадаадад зорчих иргэдэд зориулан PCR шинжилгээ авч байгаа. Харин дотооддоо хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс заавал PCR шинжилгээ шаардахгүй” гэлээ.