Тэрээр:
“Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт одоогоор 860 мянган хүн хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 86 хувьд нь ходоод, хоол боловсруулах, зүрх судас, бэлгийн замын өвчнүүд зонхилж байна.
Мөн хүүхдүүдийн хувьд 61 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их гэсэн үг.
Жаран таваас дээш насны иргэдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 96 хувь нь шүдний цооролттой байна. Ингээд шүдний өвчлөл манай иргэдийн хувьд өндөр байгаа тул Засгийн газар үүний эсрэг ажиллахаар боллоо. 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ.
0-17 насны бүх хүүхдийн шүдэнд фторт түрхлэг түрхэнэ. Үүнд 5 тэрбум төгрөг зарцуулна.
Санхүүжилтийг ЭМД-ын сангаас гаргана.
Хүүхдийн шүдний өвчинд чихэрлэг ундааны хэрэглээ нөлөөлж байна.
Манай улс төр, хувийн хэвшлийн 600 гаруй шүдний эмнэлэгтэй. Шүдний эмчийн тоо хангалттай харагдаж байгаа боловч хөдөө орон нутагт тоног төхөөрөмжийн дутагдал их байна гээд мөн
Авлига, албан тушаалын хэргээс хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн өвчлөл, хавдрын эсрэг эмчилгээ, эмнэлэгийн тоног төхөөрөмж, барилга, байгууламжинд зарцуулах болно
” гэв.