Их Британийн “GSK” компани гепотидацин гэх шинэ төрлийн антибиотикийг зах зээлд гаргахаар төлөвлөж байна.
Гепотидацин нь өдгөө хэрэглэгдэж буй антибиотикуудад тэсвэртэй шээсний замын халдварыг эмчлэх зорилгоор 10 гаруй жил боловсруулжээ. Хэрэглэх зөвшөөрөл авсан тохиолдолд сүүлийн 40 орчим жилд бүтээсэн анхны шинэ төрлийн антибиотик болох юм. Гепотидациныг бусад төрлийн халдварт өвчнийг эмчлэхэд хэрэглэх боломжтой аж.
“GSK” компани 2023 оны хавар АНУ-д хэрэглэх зөвшөөрөл авахаар ажиллаж байна.