Ковидын эсрэг “Pfizer” эм хүндрэлээс 89 хувь хамгаална

АНУ-ын “Pfizer” компани ковид-19 өвчний эсрэг гаргаж авсан эм эмнэлзүйн хоёрдугаар шатанд халдварын хүндрэл болон нас баралтаас 89 хувь хамгаалдаг болох нь батлагджээ.
Туршилтад ковид оноштой насанд хүрсэн хүмүүс оролцож байна. Судалгааны дүнгээс үзвэл “PF-07321332” гэх нэршилтэй эм нь өвчин хүндрэх, нас барах эрсдэлийг 89 хувь бууруулдаг болох нь батлагджээ. Судалгааны явцад ганц ч нас баралт бүртгэгдээгүй байна.
“Pfizer” компани энэхүү эмээ онцгой тохиолдол хэрэглэх зөвшөөрөл авахаар АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын эрүүл ахуйн хяналтын агентлагт ханджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Pfizer” компани энэ онд багтаан 180 мянга гаруй тун, ирэх хүнд 50 сая тун эм үйлдвэрлэхээр зэхэж байна. Нэг курс эмчилгээ гурван эмээс бүрдэх ба өдөрт хоёр удаа уух заалттай гэнэ. Шинэ эмийг коронавируст халдварын эхний шинж тэмдэг илэрч эхлэх үед болон халдвар авсан хүнтэй хавьтал болсны дараа уух заалттай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан