Ханиад томуу хүрсэн үедээ хурдан эдгээх гэж антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэх тохиолдол иргэдийн дунд түгээмэл байдаг.
Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг төдийгүй вирусээр үүсгэгдсэн ханиад томууг эдгээдэггүй байна.
Энэ мэтчлэн антибиотикийг мэдлэггүйгээр буруу хэрэглэх тохиолдол их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж сануулсаар байгаа бөгөөд антибиотикийн замбараагүй хэрэглээ нь дархлаа муудах гол шалтгаан болдог ажээ.