МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн дэд профессор Н.Амгалан “Улаанбаатар хотод нэгдүгээр зэрэглэлийн хорт хавдар үүсгэгч бензопирений агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 24 дахин их байна” гэж мэдэгдлээ.
Ikon.mn сайтад судалгааныхаа талаар ярилцлага өгөхдөө энэ тухай дурьдсан байна.
Тэрбээр “Нүүрс, түлшний шаталтын процессоор азотын давхар исэл (NO2), хүхэрлэг хий (SO2), нүүрстөрөгчийн исэл (CO), тоосонцор (PM10, PM2.5) болон бусад бохирдуулагч үүсдэг.
Эдгээр нэгдэл нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул агууламжийг нь тодорхойлж, эх үүсвэрийг нарийвчлан тогтоох шаардлагатай.
Улаанбаатар хотын агаарын нарийн ширхэглэгт тоосонцор дахь хоёрдогч органик бохирдуулагчдын нэг бол хорт хавдар үүсгэгч Олон Цагаригт Ароматик Нүүрстөрөгч (ОЦАН) юм. Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнөх үетэй харьцуулахад тоосонцорт агуулагдах ОЦАН-ийн агууламж 2.5 дахин ихсэж, ОЦАН-өөс хамаарсан уушгины хорт хавдрын эрсдэл 1.8 дахин нэмэгдсэн байна.
Түүнчлэн нэгдүгээр зэрэглэлийн хорт хавдар үүсгэгч бензопирений зөвшөөрөгдөх хэмжээтэй байдаг ба зөвшөөрөгдөх дээд хэмжээг 1 нг/м3-аас хэтрүүлэхгүй байхыг АНУ-ын ХБОХА-аас зөвлөсөн. Улаанбаатар хотод бензопирений агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 24 дахин их байна” гэжээ.
http://hardnews.mn/45268/