Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид 23.1 сая иргэнийг хамруулж ковидын вакцин зүрхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалжээ.
Энэхүү судалгаагаар COVID-19 вакцины хоёр тун хийлгэсэн 16-24 насны эрэгтэйчүүдийн дунд зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгааг “JAMA Cardiology” сэтгүүлд нийтлэжээ.
Уг судалгаанд Дани, Финлянд, Норвеги, Шведийн оршин суугчид вакцин хийлгэхээс 12-28 насны хүмүүсийн миокардит (зүрхний булчингийн үрэвсэл) болон перикардит (зүрхний эргэн тойрон дахь эдүүдийн хаван) өвчнөөр өвчлөгсдийн тохиолдлыг судалжээ. Судалгаанд хамрагдсан 100000 эрэгтэй хүний 9.7 хувь нь зүрхний булчингийн үрэвсрэлээр өвчилж байсан бол эмэгтэйчүүдийн 4.3 хувь нь өвчилжээ.
Ковидын вакцинууд 16-24 насны иргэдийн зүрхийн өвчлөлд үзүүлсэн үр нөлөөллөөр нь авч үзвэл:
Эрэгтэйчүүд
Pfizer- хоёр дахь тунгийн дараа 5.31
Moderna- 13.83
Эмэгтэйчүүд
Pfizer- 5.55
Moderna-ийн дараа 18.39 хувьд нь зүрхний өвчлөл илэрчээ.
Эх сурвалж: Mayoclinic
Бэлтгэсэн Л.Дөлгөөн
http://itoim.mn/article/XUlo5/36221