ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний талаар мэдээлэл өгөв.
Манай улсын нийт иргэддээ эрт илрүүлэг шинжилгээг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хийж эхэлсэн. Энэ хугацаанд 801,765 иргэн эрт илрүүлэгт хамрагджээ. Үүний 48,9 хувь нийслэлийн, 51,1 хувь нь орон нутгийн иргэд байна. Эрт илрүүлэг шинжилгээгээр өдийг хүртэл 460 гаруй мянган өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний ихэнх нь эмэгтэйчүүдээс оношлогдсон.
Эрт илүүлгээр оношлогдсож байгаа нийт өвчний ихэнх нь буюу 60.7 хувь нь хоол боловсруулах эрхтний эмгэг байгааг албаныхан хэллээ.
Үргэлжлүүлэн коронавирус болон томуугийн тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хүргэлээ.
Тэрбээр "51 дэх долоо хоногт манай улсад коронавирусийн 221 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос буурсан үзүүлэлт байна. Мөн ПСР шинжилгээнд эерэг илрэх хувь 1.4 хувь болж буурсан.
Томуу, томуу төст өвчний хувьд, улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтэд буюу улбар шар түвшинд байна. Томуу төст өвчнийг 10 мянгнан хүн амд тооцвол 59,7 хувьтай, амьсгалын замын цочмог хүнд халдвар 4.6 хувьтай байна. Томуу, томуу төст өвчин 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувьтай буюу хамгийн өндөр хувьтай байна. Орон нутгийн хувьд, ногоон түвшинд нэг аймаг, томуу идэвхжлийн түвшинд буюу шар түвшинд 13 аймаг, мөн улбар шар түвшинд орж байгаа зургаан аймаг байгаа юм.
Томуугийн вакцинжуулалт орон даяаар 81 хувь болсон. Орон нутагт 99 хувьтайгаар вакцинжуулалтаа хийсэн гурван аймаг байна. Энэ нь Орхон, Сүхбаатар, Дархан-Уул аймаг. Харин нийслэлд Налайх дүүрэг 99 хувьтайгаар вакцинаа амжилттай хийжээ." гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл
"Өнгөрсөн хоёр жилд ТТТӨ-ний давалгаа харьцангуй бага байсан. Энэ оны хувьд, томуугийн оргил ачааллын үе нь 12 дугаар сарын сүүл, 1 дүгээр сарын эхэнд тохиолдохоор прогнозтой байсан.
Бид 10 дугаар сараас эхлэн 15 эмнэлэгт ТТТӨ, хатгалгааг эмчлэх ор гаргасан. Өмнөх оныхоос ялгаатай нь, Тухайн хүүхэд зөвхөн харьяа дүүргийнхээ эмнэлэгт ханддаг байсан бол яамны харьяанд байдаг зургаан эмнэлэг харьяа харгалзахгүй туслажм үзүүлж байна. Мөн өрхийн эмнэлгүүд 10 дугаар сараас гэрийн буюу хүүхдийн эргэлтийг эрчимжүүлсэн.
Мөн баярын өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явахдаа амныг хаалт зүүлгэх, маш сайн дулаалах, олон цагаар гадаа байлгахгүй байх тал дээр анхааралтай байхыг сануулж байна.
Бага насны хүүхдэд томуугийн эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрт нь сайн асрах хэрэгтэй." гэв.