Эрт илрүүлэгт нийслэлийн хүн амын 8.7 хувь нь хамрагдаж, 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ



Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр /2022.08.01/ мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр танилцуулгынхаа үеэр эрт илрүүлэг үзлэгийн талаар мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт зохион байгуулан ажиллаж байна.

Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа ба тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн” гэлээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан