ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн омикроны шинэ хувилбарууд гарч, зарим орнуудад коронавирусийн халдварын тоо ихсэж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээллээ.
Тэрбээр: "ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Япон, БНСУ-д коронавирусийн халдварын тоо ихсэж байна.
Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв.
Ковид-ын халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
10 дугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон" гэлээ.