Кофе уух нь урт хугацаанд сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар үзүүлэх нөлөөлөл нь төдийлөн их байдаггүй гэдгийг Харвардын их сургуулийн дэргэдэх Анагаахын сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Тэд 20 жилийн туршид 81,1 мянган эмэгтэйчүүдийг ажиглаж, улмаар кофе болон сэтгэл санааны байдал хооронд багахан холбоо байдгийг олсон гэнэ. Энэ талаарх судалгаа PLOS One эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгджээ.
Энэ судалгааг явуулсан, Нийгмийн болон зан байдлын шинжлэх ухааны тэнхимийн дэд эрдэмтэн Фара Куреши бусад судлаачдын хамт АНУ-ын эмэгтэй сувилагчдын эрүүл мэндэд ажиглалт, судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогчид аз жаргал болон өөдрөг үзлийг мэдэрч байгаагаа асуулгын хуудсанд тодорхой оноогоор үнэлж, мөн кофе хэр их уудгаа мэдээлж байсан аж.
Ингээд мэдээллийг харьцуулан судлахад, хүн кофе бага хэрэглэдэг бол урт хугацаанд сэтгэл өөдрөг явахад маш бага нэмэр болдог, харин өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг бол аз жаргалыг мэдрэх мэдрэмж тун бага байдаг гэдэг нь тогтоогдсон байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544377