Цахилгаан тамхи ердийн янжуураас илүү хортой


Цахилгаан тамхи ердийн янжуураас хэд дахин аюулгүй гэж үзсээр ирсэн. Тэгвэл Германы эрдэмтэд үүнд эргэлзсэн аж. Тэд цахилгаан тамхи судсанд дэндүү аюултай гэдгийг тогтоожээ. Никотин агуулсан цахилгаан тамхи ердийн янжуураас илүүтэй хүнд хохирол учруулдаг гэнэ шүү. Эрдэмтэд тамхичин 15 хүнийг оролцуулсан туршилтыг явуулжээ.

Оролцогсдыг гурван бүлэгт хуваасан байна. Эхний бүлэгт багтсан тамхичид ердийн янжуур, хоёр дахь бүлэгт багтагсад никотин агуулсан цахилгаан тамхи, үлдсэн хэсэг нь никотингүй цахилгаан тамхи татсан аж. Тамхи татахаас өмнөх болон дараах үед судасны байр байдал, цусны даралтыг хэмжиж байсан гэнэ. 

Тэгтэл никотин агуулсан цахилгаан тамхи хүний даралтыг нэмэгдүүлж байсан нь тогтоогдов. 
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан