ДЭМБ Covid-19 халдварт өвчнийг цар тахлаар зарласнаас хойш хамгийн өөдрөг мэдэгдэл хийлээ



Коронавирусийн цар тахлын төгсгөл ойртож байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгсэн тухай Reuters агентлаг мэдээлжээ. “Бид төгсгөлд хараахан хүрээгүй байна. Гэхдээ ойрхон харагдаж байна” гэж тэр хэлсэн байна.
Гебрейесусын хэлсэн энэ үг 2020 оны гуравдугаар сард Covid-19 халдварт өвчнийг цар тахлаар зарласнаас хойш ДЭМБ-аас гаргасан хамгийн өөдрөг мэдэгдэл юм.  2019 оны сүүлээр Хятадад анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий даяар 6.5 сая орчим хүн амиа алдаж, 606 сая хүн өвчилсөн.
Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд энэ өвчнөөр нас барсан хүний тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрснийг ДЭМБ өчигдөр мэдээлжээ.
Гэхдээ цар тахалтай тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа сулруулалгүй, хүн амынхаа эрсдэлтэй бүлгийг 100 хувь вакцинжуулалтад хамруулахыг Гебрейесус дэлхийн улс орнуудад уриалсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан