ДЭМБ: Сармагчны цэцэг үрийн шингэнээр халдварладаг байж болзошгүй


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салхин цэцэг өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Розамунд Льюис сармагчны цэцэг үрийн шингэнээр дамжин халдварладаг байж магадгүй гэж мэдэгджээ. Гэхдээ үүнийг батлах хэрэгтэй гэнэ. Шинжилгээгээр сармагчны цэцэг өвчний вирус үрийн шингэнд илэрсэн байна. Одоогийн байдлаар, эл вирус цус сэлбэхэд дамждаг талаарх мэдээлэл байхгүй байна гэж Льюис тодруулжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд сармагчны цэцгийн халдварын 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн долоо хоногт халдварын зургаан мянга гаруй шинэ тохиолдол батлагдаж, гурван нас баралт бүртгэгджээ. Нийт энэ өвчнөөр 16 хүн нас бараад байна. Хамгийн их тохиолдол АНУ (17 994), Испани (6 543), Бразил (4 693), Франц (3 547), Герман (3 467), Их Британи (3 413), Перу (1 463), Канад (1 228), Нидерланд (1 160) болон Португалд (846) бүртгэгджээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан