Хятадын зүүн хэсгийн Хэнань, Шаньдун мужид 35 хүнээс “Langya” нэртэй шинэ вирус илэрчээ. Энэхүү вирус нь хүнд хэлбэрийнхээ үед хүний амь насанд хүрэх аюултай юм.
Тус улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь ихэвчлэн хөнгөн, томуу төст шинж тэмдэгтэй байна. Уг вирусийг зараа, сохор номин гэсэн жижиг хөхтөн амьтдаас гаралтай гэж үздэг. Хамгийн сүүлд энэ вирус 2019 онд хүнээс илэрч байсан төдийгүй шинжээчид вирус хүнээс хүнд халдаж буй эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Түүнчлэн халдвар авсан өвчтөнд илрэх түгээмэл шинж тэмдэг нь халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршил буурах, булчин өвдөх, дотор муухайрах бөгөөд “Langya” вирусээр өвчилсөн хүмүүсийн 35 хувь нь элэгний асуудалтай болж, найман хувь нь бөөрний үйл ажиллагаа муудсан аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Langya” вирусыг тахал өвчин үүсгэх хамгийн өндөр магадлалтай вирусын жагсаалтад оруулсан байдаг. Мөн нас баралтын түвшин 40-75 хувьтай, био аюулгүй байдлын 4 дүгээр түвшний вирус гэж ангилсан. Энэ нь Covid-19-ийн нас баралтын түвшингээс хамаагүй өндөр хувь аж. Одоогоор хүмүүст зориулсан вакцин гараагүй бөгөөд амьтад дээр вакцин туршиж буй.
Эх сурвалж: Daily Mail