Монгол, Хятадад тархдаг хачгаар халдварлагддаг шинэ вирус илэрчээ

Хачгаар дамжин халдварладаг байж болзошгүй шинэ төрлийн вирусыг эрдэмтэд илрүүлжээ. Тодруулбал, Хятадад олон хүний өвчлөлийн шалтгаан болсон  шинэ вирусыг эрдэмтэд ойн хачгаар халдварладаг байж болзошгүй гэж таамагласан бөгөөд  Энэ нь гэж эрдэмтэд таамагласан бөгөөд вирус анх олдсон хотын нэрээр Alongshan гэж нэрлэсэн байна. 
Вести агентлагийн мэдээлснээр одоогоор тус улсын зүүн хойд хэсгээр халдварын тохиолдлууд бүртгэгдсэн ч илүү өргөн цар хүрээтэй тархсан байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ. 
Анх энэ вирус 42 настай фермерээс илэрсэн байна. Түүнд  толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн тул Өвөр Монголын бүсийн эмнэлэгт ханджээ. Тухайн үед тэрбээр хачиганд хазуулсан гэж мэдүүлсэн байна. 
Анхлан эмч нар түүнийг хачигны энцефалит туссан гэж таамаглаж байсан ч шинжилгээгээр энэ төрлийн вирус байхгүй нь тогтоогджээ. Улмаар эмч нар лавшруулан судлахад өмнө нь анагаах ухаанд танигдсан вирусуудээс генетикийн хувьд эрс ялгаатай вирус илэрсэн байна. 
Улмаар ижил шинж тэмдэгтэй, хачиганд хазуулсан гэж эмнэлэгт хандсан бусад хүмүүсийн цусыг шинжилжээ. Тэдэнд халуурах, толгой өвдөх, ядрах, дотор муухайрах, биен дээгүүр тууралт гарах, зарим тохиолдолд комд орох зэрэг шинж тэмдгүүд нийтлэг илэрч байсан гэнэ. 
Сүүлийн саруудад эмнэлэгт хаандсан 374 хүнээс 86 нь дээрх шинж тэмдгүүдтэй байсан бөгөөд тэд бүгд шинэ төрлийн Alongshan вирусээр халдварласан гэдгийг нь тогтоосон байна. Мөн тэд бүгд фермер эсвэл ойн аж ахуйн ажилтнууд байжээ. 

Тэд эмнэлэгт хандсны дараа 6-8 өдрийн дотор , зарим нь 10-14 хоногийн дотор эдгэрэн, гарч байсан гэнэ. 
Энэ вирус Хятад, Солонгос, Япон, Монгол, Орос улсад тархдаг ойн хачгаар дамждаг байж болзошгүй хэмээн судлаачид таамаглаж байгаа юм. Гэхдээ энэхүү хачиг өвчнийг тараадаг гэдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд шумуул ч вирус тараадаг байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. 
 shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан