Урьдчилсан үзлэгт 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн иргэд хамрагдана


Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан.
Энэ тушаалын гол онцлог нь 0-оос дээш насны бүх хүмүүс үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан.
Хүн амын статистикаар харахад хавдрын өвчлөл 6,000 гаруй тохиолдол илэрсэн үүний 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа.
Иймээс энэ үзлэг шинжилгээг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Үүний үр дүнг хэмжээд барашгүй. Монгол хүний дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Ингэснээр Монгол улсын эрүүл иргэн манай улсын үндэсний баялаг гэдэг анхаарах асуудал болж байна.
Эрүүл мэндийн үзэгт эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд хамрагдах ёстой. ЭМДГ-аас 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн байх гэсэн шаардлага тавьж байгаа. Иймээс өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаагүй иргэд 2019 оноос хойших даатгалаа нөхөр төлөөд үзлэгтээ хамрагдах боломж бүрдэнэ” гэлээ. Арслан.мн мэдээллийг шууд дамжуулсныг буулган хүргэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан