Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд үнэгүй хамрагдах иргэд эхлээд өрхийн эмнэлэгтээ хандана

Иргэд энэ жилээс хорт хавдрын урьдчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдсэн.
Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр тусгаснаар эл нөхцөл бий болсон.
Түүнчлэн тус хуульд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан зааж өгчээ.
40-өөс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;
40-өөс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
50-аас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
50-аас дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд тус тус хамруулна гэжээ.
Ийнхүү хоёр хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн тухай хууль ямар журмаар, хэрхэн зохицуулагдах талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас товч тодрууллаа.
– Иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хуулийн дагуу хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөхгүй юу?
– Хууль батлагдахаас өмнө Эрүүл мэндийн сайдын Хүн амын эрсдэлд суурилж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тухай А/420 дугаар тушаал 2018 оны аравдугаар сарын 18-нд гарсан байсан.
Тэрхүү тушаалд 18-аас дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах талаар дурдсан байдаг бөгөөд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар хуваасан байсан.
Өнгөрсөн онд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлтээр батлагдсан долоон төрлийн үзлэг шинжилгээ нь Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал дээр суурилсан гэж хэлж болно.
Хуулийг хэрэгжүүлэх журмаар бол илрүүлэг үзлэгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллага хийнэ гэж заасан.
Үүний дагуу тухайн иргэн өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвдөө хандан хуульд заасны дагуу насны ангиллаараар үзлэг шинжилгээнд орно гэсэн үг.
– Та хуульчлагдахаас өмнө нь эрт илрүүлгийн үзлэг хамруулах сайдын тушаал байсан гэж хэллээ. Тэгвэл хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө иргэд эрт илрүүлэгт хэр хамрагддаг байсан юм бэ?
– Мэдээж хүмүүсийн хамрагдалт нь маш бага хувьтай байсан.
Тухайлбал, 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 79,800 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагдсанаас хорт хавдрын 912 шинэ тохиолдол илэрсэн. Үүнээс элэгний хорт хавдар нь 530, умайн хүзүүний хорт хавдар 55, ходоод 48, уушги 2, түрүү булчирхайн хорт хавдар 219, улаан хоолойн хорт хавдар 58 илэрсэн.
Насны бүлгээр нь авч үзвэл 45-аас дээш насны иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд маш идэвхтэй хамрагдсан байна.
Харин бидний хүсээд байгаа зүйл бол энэ хамрагдалтыг 100 хувь болгох юм. Тиймээс ч эрт илрүүлэгт заавал орох ёстойгоор хуульчилж өгсөн нь хувь хүний эрүүл мэндийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.
Үргэлжлэлийг IKON.MN сайтаас
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан