АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Швейцарын эм үйлдвэрлэлийн салбартай худалдааны гэрээ байгуулах сонирхолтой байгааг АНУ-аас Швейцарын Холбооны улсад суугаа Элчин сайд мэдээллээ.
Энэхүү гэрээг байгуулснаар АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар Швейцарын эм, эмийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгоход илүү хялбар болох аж. Өнгөрсөн онд АНУ Швейцар улсаас 21 тэрбум ам.долларын эм, эмийн бүтээгдэхүүн импортолсон байна.
Швейцар улс АНУ-ын 16 дахь том гадаад худалдааны түнш бөгөөд хоёр улсын бараа, үйлчилгээний худалдаа 2019 онд 134 тэрбум ам.доллар хүрчээ.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv