Эрүүл мэндийн даатгалын сангаас 11 эмийн сантай гэрээ байгуулжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн 10 сум болон Хан-Уул дүүргийн эмийн сангуудтай хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар эм олгох гэрээг байгуулсан аж. Ингэснээр даатгуулагч өөрт ойр байрлах эмийн сангаас сонголтоо хийн хөнгөлөлттэй эмээ худалдан авах боломжтой болж буй юм. Гэрээ байгуулсан эмийн сангуудийг хүргэж байна. Үүнд:
Хэнтий аймаг:
-Цэнхэрмандал сумын "Өргөн баян хангай" эмийн сан ,
-Биндэр сумын "Амгалант" эмийн сан ,
-Хэрлэн Баян улаан тосгоны "Ар цэнхэр эмийн сан" ,
-Жаргалтхаан сумын "Жаргалтхаан" эмийн сан ,
-Баян-Адрага сумын "Баян-Адрага" эмийн сан ,
-Баянмөнх сумын "Мөнхрөх гэрэлт тун" эмийн сан ,
-Дэлгэрхаан сумын "Эрдэнэт бодис" эмийн сан ,
-Батноров сумын "Прочал" эмийн сан ,
-Баян-Овоо сумын "Очир" эмийн сан,
-Өмнөдэлгэр сумын "Далерон" эмийн сан
Хан-Уул дүүрэг:
-"Баяр" эмийн сан