ДЭМБ: Хөгжиж буй улсуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд $23.4 тэрбум шаардлагатай

Бага болон дунд орлоготой улсуудад COVID-19-ийн эсрэг вакцин, эмчилгээ, шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд 23.4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдлээ.
Иймд цар тахалд цэг тавихын тулд хөгжингүй орнууд энэ чиглэлд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ оны эцэс гэхэд улс бүрийн хүн амын 40 хувийг дархлаажуулах зорилт тавиад байгаа юм.
“Merck&Co” гэрээр хэрэглэх боломжтой COVID-19-ийн эсрэг анхны эмийг гаргаад байна. Тус компани “Molnupiravir” эмийн борлуулалтыг 2022 он гэхэд долоон тэрбум ам.доллар хүрнэ гэж мэдэгдлээ. АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар 12 дугаар сард зөвшөөрөл олгох эсэхээ шийдэх юм байна. Одоогоор Сингапур, Япон, Малайз зэрэг улс “Merck”-ийн эмийг худалдан авах хэлцэл хийгээд байгаа аж.
“Коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар гарснаар COVID-19-ийн эмчилгээнд багтдаг “Remdesivir” тарианы эрэлт эрс нэмэгджээ. Ингэснээр “Gilead Sciences” компанийн III улирлын борлуулалт 13 хувиар өсөөд байна. Тайлант хугацаанд “Remdesivir”-ийн борлуулалт хоёр дахин өсөж, 1.9 тэрбум ам.доллар хүрчээ. Улс орнуудад “Дельта” хувилбар эрчимжсэнээр “Remdesivir” тарианы эрэлт огцом нэмэгдээд байгаа тус компани мэдэгдлээ.
М.Аминаа
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан