БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илрэв

Өмнөд Солонгос улсад сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол илэрснийг тус улсын эрүүл мэндийн албаныхан өнөөдөр /2022.06.22/ мэдээлэв. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлснээр, сэжигтэй тохиолдлууд өчигдөр илэрсэн бөгөөд илүү дэлгэрэнгүй оношлогоо одоо хийгдэж байна. Тэдний хэн болохыг нууцалж байна.
Хоёр өвчтөний нэг нь өчигдөр Инчон хотын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлжээ. Тухайн хүн Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин орж ирэх үед өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Төв болон баруун Африкийн бүс нутгуудаар тархаад буй уг вирус нь халуурах, жихүүдэс хүрэх, тууралт, шарх зэрэг шинж тэмдэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар зэргийн халдварт өвчин гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар Covid-19, холер, салхин цэцэг зэрэг 22 халдварт өвчнийг нэг ангилалд багтааж байна.
Өмнөд Солонгосын засгийн газар ирэх сард 500 хүнд зориулсан вирусын эсрэг эм импортлохоор төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: YONHAP
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан