Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай


Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой иргэд хөдөө орон нутгаар зорчих нь ихсэж байна. Иргэд аялах явцдаа могой болон хортон шавжинд хатгуулах тохиолдол дулааны улиралд их гардаг. Хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн анхны тусламж үзүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
МОГОЙД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД:
Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал юм. Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай. Мөн хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг. Хэрэв хөлөндөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. Мөн дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. Үүнд:
•Эмнэлэгт яаралтай хандах
•Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
•Шингэн зүйл их уух
•Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
•Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
•Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан