ДОХ-ийн халдвартай есөн эхийг хяналтад авчээ



Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтийн ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр болгон өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсад уг халдвараар өвчилсөн 226 тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд халдвартай хүмүүсийн 81 хувь нь эрэгтэй, 19 нь эмэгтэй байна. Харин халдвартай эрчүүдийн 80 хувь нь ижил хүйстэнгүүд гэсэн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргажээ.
Өвчтэй 14 эхээс төрсөн эрүүл 20 хүүхдэд өдгөө халдвар дамжихаас сэргийлж байна. Өнгөрсөн 2017 онд жирэмсэн 7 эхийг, харин энэ онд 9 эхийг эмнэлгйн хяналтад авчээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан