Хөлийн хаван бууруулах 8 арга



Амьдралдаа хөл нь хавагнаж үзээгүй хүн бараг үгүй биз. Хөлийн хаван ихэвчлэн шагай, шилбэ хэсгээр үүсдэг. Энэхүү таагүй үзэгдэл нь буруу сонгосон гутлаас эхлээд бөөрний өвчлөл, цусны эргэлт алдагдсан зэрэгтэй салшгүй холбоотой. Харин хөлийн хаванг гэрийн нөхцөлд хэрхэн бууруулах вэ?
1.Давс аль болох бага хэрэглэж, шинэхэн яншуй, гоньд аль болох хоолондоо хэрэглэхийг хичээгээрэй. Эдгээр нь шээс хөөх үйлдэлтэй.
2.Зуны улиралд тарвас, гүзээлзгэнэ, аньс зэрэг жимсгэнэ аль болох сайн ид.
3.Хүнсэндээ кали ихээр агуулсан салатны навч, гадил, зөгийн бал, тоор зэргийг ахиу хэрэглэ.
4.Хэрвээ та суугаа ажилтай бол хөнгөн дасгал хөдөлгөөнөөр хөлийнхөө цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Ойр ойрхон сууж босож, хөлөө гарынхаа алгаар үр. Энэ нь зогсонги байдалд орсон цусны эргэлтийг сэргээнэ.
5.Хавантай хөлөө хүйтэн усанд дүрээд, дээр нь гаатай эфирийн тос нэмж хэсэг хугацаанд байлгаарай.
6.Хөлийн хавангийн эсрэг бас нэг ардын арга бий. Цэвэр даавууг давсны бүлээн уусмалд дүрж, хөлөө ороож, хагас цагт хөнжлөөр хучиж байлгана.
7.Удаан хугацаагаар явган явсны дараа эвтэйхэн байдлаар хэвтэж, хөлөө өргөөрэй. Энэ нь зогссон цусны эргэлтийг сайжруулах давуу талтай. 10-15 минутын дараа хөлөө газар тавьж, доороос дээш нь чиглэлтэй базна.
8.Шээс хөөх ундаа. Лууван, өргөс хэмх, нимбэгний шүүснээс тус бүр хагас аягаар авч, сайтар холино. Ингээд 1.5 аяга энгийн шээс хөөх ундаатай боллоо гэсэн үг. Үүнийг бүлээн устай хольж, өдөрт гурван удаа уугаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан