“Шинжилгээний хариуг зөв гаргахын тулд 3-7 хоногийн өмнө биеэ бэлдэх хэрэгтэй”


Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдах иргэд юуг анхаарах хэрэгтэй талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн Чих, хамар, хоолойн ахлах зэрэгтэй эмч Ц.Цагаандарь мэдээлэл өглөө. Үзлэг оношилгоо тавдугаар сарын 1-нд эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ амбулатори II тасгийг тусгайлан гаргаж нийт 19 үйл эмч, сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Иргэд үзлэг шинжилгээнд хамрагдахаа эхний ээлжид бүртгүүлж, дугаар авсан өдрөө ирж зохих кабинетад үзүүлж, зөвлөгөө авч байгаа юм. Иргэд хуваарьт эмнэлэгтээ очиж үзлэг, шинжилгээнд орох ёстой. Тодруулбал, 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар хамрагдах юм.
Энэ талаар эмч Ц.Цагаандарь “Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн 10, 14 зэрэг хорооны иргэд үзүүлж байна. Эдгээр хорооны хүмүүсээс шинжилгээнд хамрагдах иргэд мэдээлэлгүй байгаа нь их ажиглагдсан. Шинжилгээгээр ходоодны хавдар, бамбай булчирхайн уйланхай, шохоожилт зэрэг их илэрч байна. Тиймээс иргэд шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд 3-7 хоногийн өмнө зайлшгүй биеэ бэлдэх нь зөв. Цусны шинжилгээ өгөхөд долоо хоногийн өмнөөс өөх тосны хэрэглээг бууруулах, шээсний шинжилгээ өгөхөд мөн 3-7 хоногийн өмнө анхаарах зүйл бий. Тэр дундаа 45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдахдаа онцгой анхаарах нь зүйтэй. Хэвлийн хэт авиа буюу эход үзүүлэх иргэд гурав хоногийн өмнөөс хий их үүсэх хоол хүнсийг хэрэглээнээс хязгаарлах нь зөв. Эход үзүүлэхийн өмнө дурангийн шинжилгээнд хамрагдаагүй байх хэрэгтэйг иргэд анхаарах хэрэгтэй” гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан