Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр нээгдлээ

Нийслэлийн Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр байгуулагдсаны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-нд боллоо. Эмэгтэйчүүдийн хавдрын кабинет нь 2018 оны долдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 236 үйлчлүүлэгчийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Уламжлалтийн  кабинет нь 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 232 үйлчлүүлэгчдэд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үзүүлжээ.
Нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд үг хэлсэн бөгөөд амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Даваацэцэг танилцуулга хийлээ. Мөн энэ хүрээнд уламжлалт эмчилгээний их эмч Д.Тэмүүжин амаржих газрын эмч, ажиллагсдад зориулж өөрийн боловсруулсан “Стресс менежемент” сэдэвт лекцийг уншлаа.
Энэ өдрийн үйл ажиллагаанд нийт зургаан өртөөгөөр дамжуулан үйлчлүүлэгч нарт зөвөлгөө өгч, үзлэг хийх зэргээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Үүнд:
Өртөө 1: Цусны даралт үзэх, биеийн индекс болон цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох
Өртөө 2: Уламжлалт анагаах ухаан
Өртөө 3: Дотор
Өртөө 4: Дотоод шүүрэл
Өртөө 5: Эмэгтэйчүүд
Өртөө 6: Эмэгтэйчүүдийн хавдар гэх мэт үзлэг оношилгоо багтжээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 







скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан