Кембрижийн их сургуулийн эрдэмтэд дунд насны хүмүүс хичнээн цаг унтах ёстойг тооцоолжээ. Тэд үүний тулд 38-73 насны 500 мянган хүний мэдээллийг судалсан байна.
Тодруулбал, эдгээр хүмүүсийн унтах дэглэм, сэтгэцийн эрүүл мэнд зэргийг судалсны дээр оюуны чадварыг тестээр сорьжээ. Ингээд эрдэмтдийн тооцоолсноор дунд насныхан долоон цаг унтах нь тархины эрүүл мэндэд сайн, харин үүнээс хэт их эсвэл хэт бага унтвал нас ахихын хэрээр оюуны чадамж буурах эрсдэлтэй гэнэ.
Чанартай, бат бөх унтсанаар сэтгэцийн эрүүл мэндээ хэвийн байлгах, оюуны чадвар буурахаас сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэх аж. Өмнө нь гаргасан судалгаагаар, сайтар унтаж амрах нь хавдар, зүрхний өвчлөл, илүүдэл жин болон альцгеймерийн өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг гэдэг нь тогтоогдож байв.