Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг “No Shave November” буюу сарын турш сахлаа хусалгүй арьсаа амраадаг сар болгон 15 жил болж байна. Тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай.
Тэгвэл “Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгдэж өчигдөр/2018.11.21/ Хавдар судлалын үндэсний төвийн Хавдрын бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны Хүүхдийн хорт хавдрын эрт илрүүлэг судалгааны сан”-д гурван сая төгрөг хандивлажээ.