![](/uploads/posts/2018-11/1542857907_hair-loss-men.jpg)
Зун цаг бол үсээ хусаж толгойгоо амраахад хамгийн тохиромжтой улирал билээ. Гэхдээ үргэлж халзан байна гэж төсөөлөхөд бэрх байх болов уу. Таны үс унаж байгаад ичиж зовох хэрэггүй үүнээс сэргийлэх олон боломж бий. Эрт тусмаа сайн байх болно.
Хамгийн түрүүн шалтгааныг илрүүлэх хэрэгтэй:
1-р шалтгаан: Гормоноос болоод үс унаж байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Үс унах зонхилох шалтгаан бол удамшлын гормонтой холбоотой байдаг.
2-р шалтгаан: Эрүүл мэндийн шалтгаанаас болж үс унадаг.
- Бамбай булчирхайн ямар нэгэн асуудалтай байж мэднэ
- Хуйхны ямар нэгэн асуудал байгаа эсэх
- Сэтгэл санааны гутралаас шалтгаалсан үсний уналт биш эсэх
3-р шалтгаан: Хэрэглэж байгаа эмээ шалгах. Дараах төрлийн өвчүүдэд зориулсан эм нь үсийг унагадаг
- Хорт хавдар
- Гутралын эм
- Зүрхний асуудлынх
- Үе мөчний үрэвсэл
- Цусны даралт
![](/uploads/posts/2018-11/1542857857_56df22279105842a008b4ed7-1536-768.jpg)
Чанарыг шалга
Өөрийн шампунийхаа чанарыг судлах хэрэгтэй. Пепитид болон цахиурын найрлагатай шампунь сонгох хэрэгтэй. Ер нь бол үсийг өтгөрүүлнэ гэсэн нэмэлт тайлбартай шампунь хэрэглэх нь зүйтэй. Хүхэр болон алкахолын хольцтой шампуниас татгалзах хэрэгтэй. Силиконгүй үс ангижруулагч хэрэглэх.
Үүнийг маш энгийнээр шийд
Шингэн үс нар нэвтрэхдээ амархан. Тиймээс үүнээс зайлсхийх хэрэгтэй. Илүү бараан өнгөөр үсээ будах нь үсийг өтгөн харагдуулдаг.
![](/uploads/posts/2018-11/1542857896_7-things-you-can-do-to-draw-attention-away-from-your-thinning-hair.jpg)
Витамин хэрэглэ
Өдөр бүр биотины төрлийн витамин хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь B7 болон B12 чиний үсийг илүү эрүүл болгоно.
Үсээ угаахдаа
Үсээ угаасныхаа дараа шууд алчуураар арчих биш агаарт хатаахыг илүүд үзэх хэрэгтэй.
Хуйхандаа массаж хий
Алмонд, чавга зэргийн агууламжтай тосоор массаж хийвэл үсний уналтыг багасгаж үсийг эрүүл ургахад туслана.
Стрессээ багасга
- Дасгал хий
- Ямар нэгэн бясалгалаар хичээллэ
- Сайн нойроо ав
Протейныг хоол хүнснээсээ ав
- Загас, тахиа, гахайн мах, үхрийн мах
- Хар шош, бусад шошны төрлүүд
- Дөпү
- Цагаан идээ
- Газрын самар
- Авакода
- Биотиныг үсэндээ хэрэглэ
За тэгээд дээрх зүйлсийг хэрэгжүүлээд байхад таны үс ургахгүй байх, эсвэл унаад байх асуудлуудыг чинь шийдэж чадна
bro.mn