ХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг вакцин хийж байна


Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж буй. Тэгвэл ХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалт явагдаж эхэлжээ.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод  08:30- 14:30 цагийн хооронд менингококкт халдварын эсрэг вакциныг хийж байгаа аж. Дархлаажуулалтад хоёроос дээш насныхан хамрагдах боломжтой бөгөөд үнэ 22 мянган төгрөг юм байна.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Халдвар агаар дуслын замаар болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг байна. Ингэхдээ бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг аж.
Менингит өвчний илрэх шинж тэмдэг:
  • Гэнэт өндөр халуурах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Хурц гэрэл, дуу чимээ зэрэгт цочромтгүй болох
  • Цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • хоолонд дургүй болох
Урьдчилан сэргийлэх аргууд:
  • Хамар хоолой цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө боссоны дараа, орой унтахын өмнө бүлээн ус, нимбэг, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Вакцинд хамрагдах
  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Биеийн дархлаа дэмжих
  • Дулаан хувцас өмсөх
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан