Эдгэрэшгүй гэгддэг чихрийн шижин өвчнийг анагаасан түүх


Эдгэрэшгүй гэгддэг чихрийн шижин өвчнийг эдгээсэн түүх
Нэгэн удаа чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэх өвчтэй чинээлэг худалдаачин Оросын нэрт эмч Сергей Петрович Боткинд ханджээ. Тэрээр алдартай профессорт маш их мөнгө санал болгосон боловч Боткин зөвхөн нэг болзолтойгоор эмчилгээнд хамрагдах ёстой гэж хариулав. Та Одесс хүртэл хөл нүцгэн, богцондоо ганц талхтай, нэг ч төгрөггүй явган явчихаад ирвэл эмчилгээг эхлэнэ. Мөн энэ нөхцөл байдал зөрчигдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэхээс татгалзана гэв.
Худалдаачин сонссон зүйлдээ эргэлзсэн ч түүнд үхэх л сонголт үлдээд буйг өөр нэгэн эмч хэлсэн тул тэр зөвшөөрч, замд гарахаас өөр аргагүй болов. Одесс руу явах замдаа тэрээр гуйлга гуйж, тосгонд хонож, бурхны илгээсэн өчүүхэн хоолыг идэж 2000 гаруй километр алхаж эцэст нь зорьсон зорилгодоо хүрчээ. Тэр Боткин дээр ирэн эмчилгээ эхлүүлэхийг хүсэв.
Эмч түүнийг үзээд, та “эрүүл” хүн байна гэв. Худалдаачин ихэд гайхаж яагаад хэмээн дурамжхан асуухад танд таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх шинж тэмдэг алга байхад заавал эмчлүүлэх шаардлагагүй гэж хэлсэн аж.
 Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдөр нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. ДЭМБ-аас дэлхийн хүн амын хоёр хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилсөн буюу өвчлөх эрсдэл өндөртэй байгаа гэсэн судалгаа гаргасан бөгөөд энэ жилийг “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриатай тэмдэглэж байна. Ингээд ДЭМБ,ЭМЯ, НЭМҮТ-өөс гаргасан зөвлөгөөг хүргэе.
Чихрийн шижин гэж юу вэ?
Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг бөгөөд судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр дараах хүндрэлүүд гарна.
Нүдний эмгэг, Бөөрний эмгэг, Цус харвалт, Зүрхний өвчин
Өвчний хэлбэрүүд: Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.
Өвчилсөн үед илрэх шинж тэмдгүүд: Ойр ойрхон шээс хүрэх. Ам ихээр цангах. Нүд бүрэлзэх. Хэт ядрах. Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох. Хараа муудах. Нойронд муу болох. Арьс загатнах
Урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ? Эрүүл зөв хооллох. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах. Хорт зуршлаас татгалзах
Чихрийн шижинг хэрхэн эмчлэх вэ? Эм уух, эсвэл инсулин тарьж эмчилнэ. Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх нь маш чухал. Эмчилгээг эхлэх үед зарим гаж нөлөө гарч болно. Эмчилгээний явцад илэрсэн гаж нөлөөний талаар эмчдээ хэлэх хэрэгтэй. Мөн хоолны дэглэм тогтмол барьж цусан дахь сахарын хэмжээг нэг түвшинд барьж байх нь цочмог болон хожуу үеийн хүндрэлээс таныг хамгаална.
 Манай улсад чихрийн шижингий тархалт нэмэгдсээр байна
Манай улсад 1999 онд чихрийн шижин өвчний тархалт 3 хувь, өвчний урьдал байдалтай буюц амядарлын хэв маягаа өөрчлөхгүй бол чихрийн шижин үүсэх магадлалтай 9,8 хувь байсан бол 2013 оны байдлаар нийт хүн амын 27,1 хувь болж хурдацтай өссөн байна.
Манай улсад чихрийн шижин өвчний тархалт нэмэгдсээр байна. Чихрийн шижин өвчтэй иргэдийн дийлэнх нь тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг иргэд байгаа юм. Мөн нийт хүн амын 23,2 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт багтаж байгаа бөгөөд энэ таргалалтын үндэс суурь болж байгаа.
Та өөрийгөө чихрийн шижингээр өвчлөх эрсдэл байгаа эсэхийг дараах шалгуураар үзээрэй!
Ес ба түүнээс дээш оноотой гарсан хүмүүсийг чихрийн шижингийн эрсдэлтэй гэж үзэх бөгөөд та заавал цусны сахараа үзүүлээрэй.
Бэлтгэсэн А.Тэргэл
http://tatap.mn/17482.html
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан