Дархлаажуулалтын цэгүүд 18:00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.07/ 160 суурин цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 49, хоёр дахь тунд 102, нэмэлт сэргээх тунд 1588, нийт 1739 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75.0 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2991 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68353 (76.9 хувь), 16-17 насны 26934 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
267812152_360085175925607_8002139817602952319_n
267898794_360085272592264_3754149074930623060_n267912632_360085329258925_3597594386776687690_n268563201_360085182592273_8075408851944382069_n269983172_360085295925595_2848652107237968286_n270240762_360085229258935_7475830932224460069_n (1)
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан