Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын дараа Казакстаны Засгийн газар огцорч буйгаа зарласан. Учир нь жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардсан юм.
Улмаар тус улсад үүсээд буй үймээн самуунтай холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казакстан улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна" хэмээжээ.