“Pfizer” коронавирусний эмээ хүн дээр туршиж эхэлжээ

ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын “Pfizer” компани коронавирусний эмийнхээ эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ мэдэгдлээ. Энэхүү эмийг өвчний анхны шинж тэмдэг илэрвэл уух ёстой байна.“COVID-19” цар тахалтай тэмцэхэд зөвхөн вакцинаар урьдчилан сэргийлэхээс гадна, вирусний халдвар авсан хүмүүсийг эмчлэх шаардлагатай байгааг “Pfizer” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Микаэль Долстен онцлон тэмдэглэжээ. 
“Коронавирусний хувиралд орох чадвар болон “COVID-19” дэлхийн хэмжээнд урт хугацаагаар нөлөөлж болзошгүйг харгалзан үзвэл эмчилгээний хэрэгсэл гарган авах нь яг одоо төдийгүй цар тахлын дараа ч маш чухал юм” гэж Долстен хэллээ.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж:  Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан