“Дельта”-аас илүү халдвартай “AY.4.2” хувилбар ОХУ-д бүртгэгджээ

Коронавирусний “Дельта” омгийн дэд омог болох “AY.4.2” ОХУ-д бүртгэгджээ. Шинэ хувилбар “дельта”-г бодвол 10-15 хувь илүү халдвартай бөгөөд нэг хүнээс есөн хүнд халдварлах аюултай гэж эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн, энэ хувилбараар халдварласан хүнд шинж тэмдэг илүү богино хугацаанд илэрдэг байна.
Коронавирусний шинэ хувилбар халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. “Дельта” хувилбар тархах үед халдварын тохиолдлууд огцом өссөн билээ. Үүнээс хамгаалах үр дүнтэй арга нь вакцин гэж шинжээчид дахин анхааруулж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан