Эрдэмтэд хувьссан коронавирусний онцлогийг тогтоов

АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд хувьсан өөрчлөгдсөн коронавирус агаараар илүү хурдан тархдаг болохыг тогтоожээ.
Clinical Infectious Diseases” сэтгүүлд бичсэнээр, судлаачид SARS-CoV-2 вирусний янз бүрийн омог, хувилбараар халдварласан 46 хүний мэдээллийг судалсан байна. Бүх өвчтөний халдвар нь шинж тэмдэггүй эсвэл маш хөнгөн байсан аж.
Судалгааны үеэр халдвар авсан оролцогчдоос гурван удаа Төрсөн өдрийн дууг дуулах эсвэл цагаан толгойн үсгийг хэлэхийг хүссэн байна. Альфа хувилбараар өвчилсөн хүмүүсийн амьсгалаас “эх хувилбар” буюу Уханийн вирустэй харьцуулахад 100 дахин их вирусний хэсгүүд цацагдаж байжээ. Энэхүү судалгаа нь коронавирусний шинэ хувилбарууд агаар, дуслын замаар халдварладгийг баталсан дахин нэг нотолгоо болсон гэж эрдэмтэд онцолсон байна.
Халдвартай хүний ойр орчмын агаарыг судалснаар, эрдэмтэд амны хаалт халдвар авах эрсдэлийг 50 хувь бууруулдаг болохыг дахин нотолсон байна. Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд вакцинаас гадна амны хаалт зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг тогтмол хэрэглэж, өрөө тасалгаанд тогтмол агаар оруулах шаардлагатай гэж эрдэмтэд зөвлөжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “сэтгэл түгшээсэн” ангилалд альфа /британи/, бета /өмнөд африк/, гамма /бразил/ болон “дельта” хувилбарыг оруулаад байгаа билээ. Анх Энэтхэг улсад илэрсэн дельта хувилбар нь сүүлийн саруудад дэлхийн ихэнх улс оронд давамгайлах болсон. Энэхүү хувилбар нь нууц үе нь богино хугацаанд үргэлжилдэг бөгөөд хүний бие организмд илүү ачаалал өгдөг онцлогтой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан