Шинжлэх ухааны 36 судалгаанд хийсэн дүгнэлтээр коронавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ дараах дөрвөн янзын шинж тэмдэг илэрч болзошгүй гэдгийг Их Британийн Daily Express хэвлэлд мэдээлжээ.
Эмч нар коронавирусийн халдвар авсан тохиолдолд дотор эвгүйрхэх, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршил буурах зэргээр хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэвийн бус үйл ажиллагаатай болдог гэдгийг дурдсан байна. "Эдгээр нь өвчтөнд заавал илрэх шинж тэмдэг биш хэдий ч зүгээр орхилгүйгээр эмчид заавал хандах ёстой" хэмээн Канадын Альбертын их сургуулийн доктор Митч Уилсон хэлжээ.
Коронавирусийн халдвар авсныг илтгэх бас нэг шинж тэмдэг нь нүд үрэвсэж улайх. Америкийн Нүд судлалын академиас энэ шинж тэмдэг хүмүүсийн 1-3 хувьд нь л илэрдэг байна.
Мөн Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд зарим хүнд ой тогтоолт, сэтгэхүйн хурд удаашрах зэрэг танин мэдэхүйн чадвар буурах шинэ тэмдэг илэрч байгааг тогтоожээ.
Түүнчлэн коронавирусийн халдварын эрт үеийн дөрөв дэх шинж тэмдэг бол ядаргаа гэв. Ирландын Тринити коллежийн судлаачид Covid-19 туссан хүмүүсийн тал орчим хувьд ядарч сульдах шинж тэмдэг илэрч буйг тогтоожээ. Өвчин нь эдгэрснээс хойш 10 долоо хоног хүртэлх хугацаанд ядаргаа нь арилахгүй байх боломжтой гэнэ.
Эх сурвалж: Daily Express